Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад 22318 хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-05-21 12:58:27

Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас улсын хэмжээнд өрнүүлсэн "Улаанбурхан өвчинд цэг тавья" аян Увс аймагт эрчимтэй өрнөж байна. Тус аяны хүрээнд 5-18 насны хүүхдүүдийг Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.  

Энэхүү аяны хүрээнд Увс аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сумын эрүүл мэндийн төвүүд энэ сарын 15-25-ны хооронд дархлаажуулалтын ажлаа хийж дуусгахаар ажиллаж байна. Увс аймгийн хэмжээнд нийтдээ 22318 хүүхэд Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдахаас энэ сарын 20-ны байдлаар 15209 хүүхэд хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бусад хүүхдийг бүрэн хамруулах боломжтой хэмээн аймгийн ЭМГ-аас үзэж байна. 

Холбоотой мэдээ