Агро паркийг орон нутгийн өмчид шилжүүллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-21 15:07:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө аж ахуй салбарт өрнөж байгаа үйл явдлаас тоймлон хүргэж байна. Анх 2011 Чехийн Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол төмс” хөтөлбөрийн санхүүжилтээр байгуулагдсан агро паркийн үйл ажиллагааг “Мөнх-Ашиг” хоршоо  гэрээгээр гүйцэтгэж говийн нөхцөлд тариалж болох хүнсний ногооны шинэ сортууд, төрөл бүрийн модлог ургамлыг тариалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг хийж гүйцэтгэж ирсэн юм.

Дорноговь аймагт сүүлийн таван жил хүнсний таван сортыг туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн агро паркийг орон нутгийн өмчид шилжүүлж авахаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Учир нь  аймгийн ХААГ төрийн өмчид шилжсэнтэй холбогдуулж тус газрын харьяанд байсан агро паркийг орон нутгийн өмчид авсан нь энэ аж.

Агро парк помидорны “Толстой” хэмээх шинэ сортыг хүлэмжид зориулж анх удаагаа тариалснаас гадна хоёр төрлийн байцаа, өгөрцийний гурван төрлийн сорт тарьсан нь амжилттай болж ургасана байдаг.

Хүнсний ногоог илүү зардал гаргалгүйгээр нарны гэрлийг ашиглаж эрт тариалснаар зургадугаар сар гэхэд эрт ургацын ногоог хурааж хэрэглэгчдэд хүргэдэг болсон байна.

Эх малын 60 гаруй хувь нь дөрөвдүгээр сард төллөжээ

Аймгийн хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 929.6 мянган хээлтэгч малын 535.5 мянга  буюу 60 хувь нь 2019 оны эхний  дөрвөн сард төллөжээ.

Эм хонины 68.9 хувь, эм ямааны 56.1 хувь, ингэний 28.9 хувь, үнээний 13.8 хувь, гүүний 8.4 хувь нь төллөсөн талаар аймгийн ХААГ-аас мэдээлэв.

Гарсан төлийн 99.9 хувь буюу 538.0 мянган төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 108.4  мянга буюу 25.2 хувиар нэмэгдсэн байна. Даланжаргалан суманд 65.2 мянга, Алтанширээ суманд 49.8 мянга, Дэлгэрэх суманд 48.1 мянга, Иххэт суманд 47.0 мянга, Сайхандулаан суманд 46.5 мянга, Айраг суманд 43.8 мянга, Өргөн суманд 39.8 мянган төл тус тус бойжсон нь нийт бойжсон төлийн 63.2 хувийг эзэлж буй.

Өрхийн хэрэгцээний хүлэмж гардуулав

Дорноговь аймгийн удирдлагууд өрхийн тариалан эрхэлдэг зургаан өрхөд тус бүр нэг хүлэмж гардууллаа. Тус бүр нь 650000 төгрөг өртөгтэй дээрх өрхийн хэрэгцээний хүлэмжийг аймгийн Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас олгосон  байна.

Хүлэмжийн хэмжээ нь нийт 12 метр квадрат бөгөөд өрхийн хэрэгцээнд хамгийн тохирмжтой гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд өгүүлэв.

Тус аймаг энэ жил нийт 102 га талбайд тариалалт хийж буй бөгөөд энэ салбарт өрхийн тариалан эрхлэгч 170 гаруй иргэн, 4-5 аж ахуй нэгж ажиллаж байна.

Нас гүйцсэн ат 1.6 сая төгрөгийн үнэтэй байна

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээлээр Дорноговь аймагт нас гүйцсэн ат Эрдэнэ суманд хамгийн их буюу 1.6 сая төгрөг,Алтанширээ, Иххэт суманд хамгийн бага буюу 800.0 мянган төгрөг байна.

Соёолон үрээ Өргөн суманд  хамгийн их буюу 1.2.сая, Мандах суманд хамгийн бага буюу 750 мянган төгрөг, хязаалан шар Алтанширээ, Эрдэнэ суманд хамгийн их буюу 1.5  сая төгрөг, Мандах, Хөвсгөл суманд хамгийн бага буюу 900 мянган төгрөг буй.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Өргөн суманд хамгийн их буюу 200 мянган төгрөг байгаа бол Хатанбулаг суманд хамгийн бага буюу 120 мянга, ямааны дундаж үнэ Өргөн, Замын-Үүд суманд хамгийн их буюу 150 мянган төгрөг, Мандах суманд хамгийн бага буюу 90 мянган төгрөг байна.

Ноолуур 100 мянган төгрөгийн үнэтэй

Дорноговь аймгийн Статисикийн хэлтсээс гаргасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн судалгаагаар Сайншанд суманд  энэ оны дөрөвдүгээ сард ноолуурын дундаж үнэ 100000 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 16000 төгрөг буюу 19.0 хувиар өссөн байна.

Харин өнгөрөгч оны мөн үед тус аймагт ямааны ноолуур 90-100 мянган төгрөгийн үнэд хүрч байжээ.Харин тэмээний шир 12 мянган төгрөг, адууны шир 5000 мянган төгрөгийн ханштай.

Холбоотой мэдээ