“Huawei” компанийн хүчин чадлыг дутуу үнэлж байна гэж мэдэгджээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-21 15:17:43

БЭЭЖИН. /РИА Новости/. Манай компанийн хүчин чадлыг дутуу үнэлж байгаагаа АНУ үйлдлээрээ харуулж байна хэмээн Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг үүсгэн байгуулагч Жэнь Жэнфэй мэдэгджээ.


АНУ-ын Худалдааны яам “Huawei” компанийг энэ сарын дундуур хар жагсаалтад оруулжээ. “Huawei” компани нь зохих зөвшөөрөлгүйгээр америкийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хориглосон компаниудын жагсаалтад багтаж байгаа аж.


Түүнчлэн “Google” корпорац тус компанитай бизнес хамтын ажиллагаагаа зогсоосон тухай “Рейтер” агентлаг өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ