Иргэний нисэхийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-21 17:22:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан иргэний нисэхийнхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийн нэрэмжит төгөлтэй боллоо.


ИНЕГ-ын нэрэмжит төглийг тус цээцрлэгт хүрээлэнд өнгөрсөн амралтын өдөр байгуулан, “2019.05.18” гэсэн бичээс бүхий самбар байрлуулж, 50 ширхэг улиас суулгасан юм.


Энэхүү төгөлд мод тарихад ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, харьяа байгууллагын удирдлагууд оролцов.

Холбоотой мэдээ