“Монгол туургатан мисс”-ээр Буриад бүсгүй тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-28 16:26:47

Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс санаачилсан "Монгол туургатны мисс-2016" тэмцээн өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг орны 15 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаараа өрсөлдсөн юм. Харин Монголоос Ю.Балжидмаа, Д.Ану, Э.Байгал, Г.Ундармаа, Г.Мишээл нарын гоо бүсгүй эх орноо төлөөлөн гоо үзэсгэлэнгийн шалгаруулалтад оролцов

Тэмцээний тэргүүн миссээр Буриадын гоо бүсгүй Арюна Бубеева шалгарлаа. Тэрээр “Дангина мисс 2010”, “Краса Бурятии мисс 2010” тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын “Юная краса” уралдааны дэд мисс, Азийн мисс цолтой юм.

Дэд байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ю.Балжидмаа шалгарлаа. Авьяаслаг миссээр Мөнгөнхуар /ӨМӨЗО/, Фото миссээр Альмина Мангутова /Халимаг/, Модель миссээр Б.Мишээл /Монгол/, Олны таашаал хүртсэн миссээр Д.Ану /Монгол/, Бикини миссээр Д.Ану /Монгол/, Энэрэнгүй миссээр Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн тус тус шалгарчээ.

Олон улсын миссийн тэмцээний дагуу долоон номинацид ийнхүү шилдгүүдээ тодрууллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ