“Босоо бичиг мину” монгол бичгийн аймгийн анхдугаар уралдаан боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-05-21 23:26:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр”-ийг тохиолдуулан “Босоо бичиг мину” монгол бичгийн аймгийн анхдугаар уралдааныг аймгийн ГБХЗХГ-аас зохион байгууллаа.

Монгол үндэсний бичиг соёлоо залуу үедээ өвлүүлэх, сурч эзэмших хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх зорилготой тус уралдаанд Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Политехникийн коллежийн 179 сурагч оролцсон бөгөөд шилдэг бүтээлээрээ шалгарсан 34 сурагчдын шагналыг Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойн баярын өдрөөр гардуулсан юм.

Мөн аймгийн Төв номын сангаас тус өдрийг тохиолдуулан “Алдаагүй зөв бичигтэн”, “Тэргүүний уншигч”, “Цэвэр сайхан бичигтэн”, "Миний монгол бичиг" бүтээлийн, бийрийн, уран бичвэрийн уралдаан, "Миний мэдэх үлгэрийн баатар" дүрийн тоглолтын уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Энэ үеэр "Олуулаа уншиж, хөгжье" ном унших 3 сарын аяныг дүгнэж, "Шилдэг анги", “Шилдэг уншигч”-дыг Олон улсын Найрамдал зулсанд амрах эрхийн бичгээр шагнаж урамшуулав.

 

 

Холбоотой мэдээ