Нацү башёг маэгашира Асанояама 10 даваатай тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-22 17:44:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Их аварга, Озэки болон Сэкивакэ нарын том цолтой бөхчүүд унаснаар башёгийн барилдаан тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна.


Энэ өдрийн барилдаанд Сэкиваке Точиношин, Абид унаж 2 унаатай болсноор том цолтнууд дараалан өрсөлдөгч бөхчүүддээ уналаа. Озэк Гойэдо, Рюүдэнд унасан бол Озэки Такаясү, Айояамад ойчиж, тэд адилхан 4 унаа, 7 даваатай болоод байна.


Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд аварга өрсөлдөгч бөх Мёогирюүд унаж 2 унаа, 9 даваатай тэргүүлэгчдийн эгнээнээс ухарлаа. Энэ өдөр Маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил Чёотайрюүг давж 7 даваа боллоо. Эндо энэ өдөр Эндо/4-7/, Митакүэмиг /6-5/ давсан бол Хокүтофүжи /4-7/, Котошёогикүд /4-7/ уналаа. Өнөөдрийн байдлаар Нацү башёг маэгашира Асанояама 10 даваа, 1 унаатай тэргүүлж байна.

Холбоотой мэдээ