Ардчилсан намын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж чадахгүй гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-05-23 09:17:36

ВАШИНГТОН. /CNN/. Ардчилсан намын төлөөлөгчид өөрийг нь болон засаг захиргааг нь мөрдөн шалгаж байгаа тохиолдолд тэдэнтэй хамтран ажиллаж чадахгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.


Д.Трамп Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенатч Чак Шумер нартай дэд бүтцийн асуудлаар мягмар гарагт уулзсан боловч энэхүү уулзалт таван минут л үргэлжилсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Ардчилсан намын төлөөлөгчдөд хандан хэлэхдээ, та нарын мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл хамтран ажиллаж чадахгүй гэжээ. Үүний хариуд Н.Пелоси, таныг дэд бүтцийн асуудалд нухацтай хандахгүй гэдгийг мэдэж байсан юм хэмээн хэлжээ. 

Холбоотой мэдээ