Хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Турк улсад ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-23 13:09:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Турк улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Туркийн Анкара, Эскишехир, Истанбул хотод ажиллав.


Төлөөлөгчид Туркийн парламент, ГХЯ, ТИКА, Туркиш Эйрлайнс, Аялал жуулчлалын агентлагуудын холбоо зэрэг байгууллагын ажилтай танилцан, зарим эмнэлэг, фермээр зочлон, Туркийн Үндэсний их хурлын гишүүн, Турк-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан, ТИКА-гийн дэд дарга Др.Рахман Нурдун зэрэг албан тушаалтнаас ярилцлага авсан байна.



Сэтгүүлчид Туркэд ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн ахуй амьдралтай танилцан, Истанбулд ажилладаг “Монгол ахан дүүс” төрийн бус байгууллагаар зочилжээ.  Сэтгүүлчдийн багийг “Үнэн” сонины эрхлэгч Б.Ганболд ахлан “Өнөөдөр”, “Өдрийн сонин”,  “Утга зохиол, урлаг” сонинууд, зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, яруу найрагч Б.Баяржаргал болон  Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиогийн сэтгүүлчид сурвалжлах багт оролцжээ. Танилцах аяллыг Туркийн ТИКА байгууллага, Туркэд суугаа Монголын ЭСЯ хамтран зохион байгуулсан байна.

Холбоотой мэдээ