Хөл бөмбөгийн ДАШТ-ийг 48 багтай зохион байгуулахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2019-05-23 14:25:29

МОСКВА. /TASS/. 2022 онд Катарт зохион байгуулах хөл бөмөгийн ДАШТ-д оролцох багийн тоог 32-оос 48 болгохгүй байхаар шийджээ. Энэ тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Нэмэлт тоглолт явуулахын тулд улс орныг бэлтгэх хугацаа байгаагүй учраас ФИФА ийм шийдвэрт хүрчээ. “Тэмцээний дүрэм өөрчлөгдөхгүй” гэж мэдээлэлд дурджээ.


2022 оны ДАШТ-д оролцох багийн тоог хэвээр үлдээсэнтэй холбоотойгоор ФИФА зарим тоглолтыг Катараас өөр улсад зохион байгуулах гэж байснаасаа татгалзсан байна.


2022 оны ДАШТ-ээс эхлэн багийн тоог нэмэгдүүлж, тоглолтуудын заримыг Катараас өөр улсад явуулж магадгүй гэж ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино урьд нь мэдэгдэж байжээ. 


ДАШТ-ийг явуулах дүрмийг зургадугаар сарын 5-нд болох ФИФА-гийн конгрессын үеэр танилцуулах аж.


Катар улс нь Ойрхи Дорнодын орнуудаас хөл бөмбөгийн ДАШТ зохион байгуулсан анхны улс болно. 2022 оны ДАШТ-ийг анх удаа өвлийн улиралд 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулах юм. Тэмцээний тоглолтууд Катарын Доха, Лусаил, Эль-Вакро, Эль-Хор, Эль-Райан, Умм-Салаль болон Мадинат-аш-Шамал хотод болно.


Холбоотой мэдээ