Ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-23 16:37:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ оны 9 дүгээр сард Дундговь аймагт Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болно. Улсын үзлэгээс өмнө ирэх 6 дугаар сард урьдчилсан үзлэг явуулахаар төлөвлөж байгаагаа аймгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс мэдээллээ.

Улсын үзлэгийг архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, мэдээллийн технологи гэсэн гурван чиглэлээр явуулах бөгөөд тус үзлэгт аймгийн төрийн болон төрийн өмчит бүх байгууллага хамрагдах ажээ.

Улсын үзлэг болохтой холбогдуулан аймгийн ЗДТГ-аас холбогдох ажилтнуудад сургалт зохион байгуулж, ажилтнуудаа чадавхжуулаад байна.

Сургалтад ЗДТГ-ын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх хүрээний 22 агентлагийн дарга нар, 15 сумын ЗДТГ-ын болон архивын тасгийн дарга, мэргэжилтэн, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнууд оролцжээ.

Холбоотой мэдээ