Өсвөрийн жүдочид өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Монгол Улсын аварга Одвогийн Балжиннямын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд аймгийн Спортын ордонд болж байна.
Тус тэмцээнд оролцохоор Сэлэнгэ аймгийн "Таванхан", Төв аймгийн Баянчандмань сумын "Чандмань оргил", Орхон аймгийн "Хангарьд" клубын тамирчид болон Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн 24 багийн 320 гаруй өсвөрийн жүдочид өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Тус тэмцээнээр хөвгүүдийн 27, 30, 34, 38, 42, 46, 50, 55 кг жингийн, охидын 29, 32, 36, 44, 48 кг жингийн аварга шалгаруулах барилдаанууд болно.