Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх нэгдсэн хөтөлбөр

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-05-27 16:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагаа, урлагийн тоглолтыг 6 сарын 1-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна. 

Албан ёсны нээлт 11:00 цагт болох бөгөөд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулна.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны хүндэтгэлийн тоглолтод нийслэлийн сургууль, цэцэрлэг, байгууллагын 1500 орчим авьяаслаг хүүхэд багачууд оролцохоор бэлтгэж байна. Мөн Д.Сүхбаатарын хөшөөний баруун болон зүүн талд Монголын үндэсний үйлдвэрлэгчид худалдаа үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ борлуулах бол, төрийн болон олон нийт, хувийн хэвшлийн байгууллага уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах байгууллагын асрууд ч байрлана.

Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд хэрхэн тэмдэглэх нэгдсэн хөтөлбөрийг танилцуулъя.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

6-р сарын 1-нд 11:00-17:00 цаг “Монгол хүүхдүүд” баярыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

5-р сарын 29-нөөс 6-р сарын 4-ндд 10:00-00:00 цагт “Гайхамшигт долоо хоног”-ийг 9 дэх удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлөөр тус тус зохион явуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

5-р сарын 18-наас 6-р сарын 2-нд 13:00, 15:00 цагаас “БҮЛТЭЭХЭЙ, ДЭЛДЭЭХЭЙ 2” тэдний найзууд хүүхэлдэйн жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. /үнэ:5000 төг/

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

6-р сарын 1-нд 14:00, 16:00 цагаас Оросын алдарт зохиолч С.Михалковын зохиол “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжиг тоглоно. /үнэ:8000 төг/

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

6-р сарын 1,2-нд 17:00 цагаас “АМТТАНЫ ДОКТОР” хүүхдийн балет тоглоно. /үнэ:10000, 20000, 30000 төг/

НИЙСЛЭЛИЙН УЛААНБААТАР ЧУУЛГА

6-р сарын 1-нд 12:00-14:00 цагт Дорноговь аймгийн хүүхдүүдийн тайлан тоглолт болно.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

6-р сарын 1-нд 14:00 цагаас “Хүүхдийн ертөнц” дугуйлангийн сурагчдын гала тоглолт тоглоно. /Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан/

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

6-р сарын 1-нд 12:00-15:00 цагт олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харьяат 555 эхэд эхийн алдар 1-р зэргийн, эхийн алдар 2 дугаар зэргийн одон гардуулах ёслол болно.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

6-р сарын 1-нд 10:00-16:00 цагт “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн баярыг УИД-ийн гадна талбайд зохион байгуулна. Асруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Мөн Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан уралдаанаа дүгнэж, шагнал гардуулна.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

6-р сарын 1-нд 12:00-16:00 цагт Хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөрийг гадна талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт тус тус зохион байгуулж хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт, театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

6-р сарын 2-нд 11:00-16:00 цагт “ХАДГАЛАМЖТАЙ МААМУУ” хүүхдийн баярын нэгдсэн хөтөлбөрийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ШАНГРИ-ЛА ТӨВИЙН 3-Р ДАВХАР ADVENTUREZONE ТОГЛООМЫН ТӨВ

5-р сарын 27-ноос 6-р сарын 2-нд 10:00-20:00 цагт Аами Таами-тай сюрприз дүүрэн багцыг санал болгож байна. /Хүүхдийн баярын бүтэн өдрийн тоглох эрхтэй бэлгийн багцтай хөтөлбөр үнэ:40000/

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

6-р сарын 1-нд 12:00-14:00 цагт Наран молл худалдааны төвийн гадна талбайд “Наран шилтгээн” хүүхдийн баярыг зохион байгуулна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

5-р сарын 31, 6-р сарын 1,2-нд 14:00, 16:00, 18:00 цагт “ДОЛООН ЧУЛУУНЫ ГАЙХАМШИГ” хүүхдэд зориулсан бүжгэн жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

6-р сарын 1-нд 10:00-17:00 цагт “Монгол хүү“ үндэсний хүүхдийн эрийн гурван наадам Хүй долоо худгийн соёл урлагийн талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

5-р сарын 31-нд 11:00-15:00 цагт Хүүхдийн баярыг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

6-р сарын 1-нд 11:00-16:00 цагт Хүүхдийн баярыг Тусгаар Тогтнолын талбайд зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

6-р сарын 1-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярыг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

5-р сарын 31-нд 11:00-14:00, 14:00-17:00 цагт Хүүхдийн баярыг дүүргийн Соёлын ордонд зохион байгуулна.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

6-р сарын 1-нд 10:00-17:00 цагт Хүүхдийн баярыг БХД-ийн ЗДТГ-ын талбайд зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

6-р сарын 1-нд 9:00-15:00 цагт Төрийн болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярыг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

5-р сарын 31-нд 11:00-13:00 цагт Хүүхдийн баярыг дүүргийн ерөнхий боловсролын 82-р сургуулийн талбайд зохион байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

5-р сарын 31, 6-р сарын 1-нд хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн ажил зохион байгуулж, бэлэг гардуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

5-р сарын 30-наас 6-р сарын 1-нд хороо тус бүр хүүхдүүдийн дунд соёл урлагийн ажил зохион байгуулж, бэлэг гардуулна.

 

 

 

Холбоотой мэдээ