Сэвлэг үргээх болон үс засуулбал сүлд тэнэж одно

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-02 09:31:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 2. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 29. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.


Барилдлага: Арвидах 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 

Суудал: Мод

Наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал сүлд тэнэж одно хэмээжээ. 

Холбоотой мэдээ