Өмнөд Суданд нефтийн машин дэлбэрсний улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 15:36:31

ЖУБА. /ВВС/. Энэ долоо хоногийн лхагва гарагт Өмнөд Суданд нефть тээвэрлэгч ачааны машин дэлбэрсний улмаас 170 хүн амиа алджээ.

Ачааны машин тус улсын нийслэлээс баруун тийш 200 орчим км зайтай орших Мариди хотод замаас гарч, онхолдсон байна.

Тус улсын ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, осол болсны дараа тээврийн хэрэгсэл орчимд хүмүүс олноороо цуглажээ. Машинаас нефть гоожиж байхад хэн нэгэн тамхи асааснаар дэлбэрэлт болсон аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд