БНАСАУ-тай яриа хэлэлцээгээ сэргээх асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-03 13:26:47

СӨҮЛ. /TASS/. АНУ, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд нар БНАСАУ-ын цөмийн асуудал хийгээд хоёр улсын харилцаанд тулгамдсан асуудлуудыг хэлэлцжээ. Энэ тухай Солонгосын Үндэсний батлан хамгаалах яамны мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлсэн байна.


БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Чон Гён Ду, АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан нар яриа хэлэлцээ хийх үеэрээ БНАСАУ-ын эрх баригчидтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх яриа хэлэлцээг сэргээх асуудлыг хэлэлцсэн аж.


Уулзалтын үеэр мөн хоёр талт цэргийн эвслийн асуудлуудыг хэлэлцжээ. Тодруулбал, пуужингийн довтолгооноос эсэргүүцэх хамгаалах “THAAD” цогцолборын ажиллагаатай холбоотой асуудлууд хийгээд цэргийн хамтарсан сургуулийн хуваарийн асуудлыг хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ