Оросын Агаар-сансрын хүчин шинэ пуужин харвах туршилтыг амжилттай явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 09:29:11

МОСКВА. /TASS/. Оросын Агаар-сансрын хүчин Казахстаны “Сары-Шаган туршилтын талбайд пуужингийн довтолгооноос хамгаалах системийн шинэ пуужин харвах туршилтыг амжилттай явуулжээ. Энэ тухай Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд дурджээ.


Пуужин амдан сөнөөгч энэхүү шинэ пуужин нь техникийн суурь үзүүлэлтүүдийг хангаж, өгөгдсөн нарийвчлалтайгаар байг устгасан” хэмээн Агаар-сансрын хүчний пуужингийн довтолгооноос хамгаалах системийн анги нэгтгэлийн орлогч захирагч, хурандаа Владимир Сергиенко мэдэгдсэн байна.


Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь агаар-сансрын довтолгооны хэрэгслүүдийн өгөх цохилтоос хамгаалах зориулалттай болохыг Батлан хамгаалах яам цохон тэмдэглэжээ.


Пуужин амдан сөнөөгч шинэ пуужингуудын туршилтыг Оросын агаар-сансрын хүчин Сары-Шаган туршилтын талбайд хэд хэдэн удаа явуулсан юм. Хамгийн сүүлд туршилтыг 2018 оны 12 дугаар сарын 1-нд явуулжээ. 

Холбоотой мэдээ