Анхны алтан визийг Энэтхэгийн тэрбумтан авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 15:12:53

ДУБАЙ. /The National/. Энэтхэгийн бизнес эрхлэгч Юсуф Али Арабын Нэгдсэн Эмират улсын алтан визийг авсан анхны гадаад иргэн болжээ. Энэхүү алтан виз нь томоохон хөрөнгө оруулагчийн хувиар тус улсад байнга оршин суух эрхийг олгож байгаа аж.


Юсуф Али нь Ойрхи Дорнодын улсууд дахь худалдааны төвүүдийг эзэмшдэг “Lulu Group” компанийн эзэн аж. Өдгөө 63 настай Юсуф Али АНЭУ-д 45 жил амьдарчээ. Түүний хөрөнгө 4.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.


Гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдэд улс оронд нь байнга оршин суух эрхийг олгодог алтан картыг АНЭУ өнгөрсөн сард нэвтрүүлжээ. 

Холбоотой мэдээ