Хуурайшилт нэмэгдэж өвс ногоо гандаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-04 23:12:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд салхи шуургатай хур орохгүй байгаагийн улмаас ургасан өвс ногоо гандаж эхэлжээ. Өнгөрсөн сард нийт нутгаар хур тунадас орсны улмаас ногоо ургаж зарим нутагт мал ногоонд цадаж эхэлсэн боловч салхи шуурганы улмаас ургасан ногоо хатаж шим тэжээлгүй болжээ.  

Өнөөдрийн байдлаар Эрдэнэбулган, Мөрөн, Арбулаг, Бүрэнтогтох, Их-Уул, Төмөрбулаг, Цагааннуур зэрэг 7 сум хуурайшилтын 4-р зэрэг түймрийн эрсдэл нэн их аюултай түвшинд, 9 сум хуурайшилтын 3-р зэрэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрчээ. Иймээс ард  иргэдийг амралт зугаалгаар хөдөө хээр явахдаа, мод бэлтгэх, ургамал түүх зэргээр болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ