Европын холбооны хүмүүнлэгийн тусламж малчдад хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-30 10:56:39

Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж буюу Иргэний хамгааллын сангийн санхүүжилтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Дорноговь  аймгийн зарим сумын малчдад туслах хүмүүнлэгийн ажлыг албаныхан зохион байгуулахаар боллоо.

Төслийн хүрээнд зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд 1,5 сарын хүнсний хэрэглээний багц буюу 50 кг гурил, 30 кг будаа, хоёр кг элсэн чихэр,  гурван литр ургамлын тос, нэг кг давс, нэг  цай олгох юм.

Тусламжийг эхний  удаа Дэлгэрэх, Алтанширээ сумд руу хүргэхээр төлөвлөж буй бөгөөд төсөл хэрэгжүүлэх санамж бичигт төслийн зүгээс Каритас Чех Репаблик, Дорноговь аймгийн Улаан загалмайн хороо,Онцгой  байдлын газрын дарга нар гарын үсэг зурав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ