Улаанбаатарт өдөртөө 26-28 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-09 09:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар өдөртөө хална.


2019 оны дугаар сарын 9-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  ҮүлэрхэгБороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 26-28 градус дулаан байна.

Холбоотой мэдээ