Хорин саяас дээших төлбөр тооцоо, гүйлгээг мэдээлээгүй зөрчил олон гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2019-06-11 15:01:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлж байна.

СЗХ-ноос хийсэн шалгалтаар дээрх хуулийн дагуу 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний гүйлгээний талаар мэдээлэх үүрэгтэй байгууллагууд энэ талаар мэдээлээгүй, мөн үүнийг байнга хянах ажилтныг томилоогүй, томилсон газар нь тухайн ажилтны эрх, үүргийг тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Хуульд зааснаар бол, 20 сая, түүнээс дээш дотоод, гадаад төлбөр тооцооны гүйлгээний мэдээг гүйлгээг хийснээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй юм. Тэгвэл СЗХ нэгдүгээр улиралд нэр бүхий 29, хоёрдугаар улиралд 57 мэдээлэх үүрэгтэй этгээдийг шалгахад санхүүгийн зарим байгууллага хуульд заасан дотоод хяналтын хөтөлбөрийг батлаагүй, баталсан хөтөлбөрийг сайжруулаагүй, дотоод эрсдэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлээгүй байна.

СЗХ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зайны болон газар дээрх хяналт шалгалтын дүнг үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын төлөвлөгөө батлан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ