“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-12 10:47:16

НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Facebook” компани Баруун Техас муж улсад нарны цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү томоохон төслүүдийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт оруулж буй шууд хөрөнгө оруулалт болж байна.


Өгөгдөл боловсруулах төвүүддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор нарны эрчим хүчтэй холбоотой 6 шинэ төслийг хэрэгжүүлэх бодолтой байгаагаа “Facebook” компанийн Ерөнхий захирал Марк Цукерберг өмнө нь мэдэгдсэн байна. Эдгээр төв нь шилэн кабелиудаар гадаад ертөнцтэй холбогдсон копьютерийн хэдэн арван мянган серверийг хамардаг байна.


Техас муж улсын “Prospero Solar” төслийн хүрээнд байгуулах цахилгаан станц нь нарны эрчим хүчний гол нийлүүлэгчдийн нэг болох бөгөөд 18 км хавтгай дөрвөлжин талбайг хамарч, 379 МВт-н хүчин чадалтай байснаар 72 мянган айлыг цахилгаан эрчим хүчээр хангахад хангалттай хүрэлцэхүйц аж. 

Холбоотой мэдээ