Хүүхдийн зохиолуудаар үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-30 15:43:09

Олон улсын хүүхдийн номын баяр 4 дүгээр сарын 2-нд болдог билээ. Энэхүү баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн Төв номын санд дэлхийн хүүхдийн алдарт зохиолч Х.К.Андерсон болон бусад хүүхдийн зохиолчдын бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.

Тус үзэсгэлэнд алдарт зохилч Х.К.Андерсоний шилдэг үлгэрүүд болон өөр зохиолчдын хүүхдийн зохиолууд, үлгэрүүдээс бүрдсэн 30 ном багтжээ. Аймгийн Төв номын санд гарах уг үзэсгэлэн 4 дүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм.

Хүүхдүүдийн сайн мэдэх “Эрэлхэг тугалган цэрэгт тохиолдсон явдал” үлгэрийн зохиогч Данийн алдарт зохиолч  Х.К.Андерсон 1805 оны 04.02-нд Данийн Одеса хотод гуталчны гэр бүлд төрсөн байна. 14 настай Х.К.Андерсоний бүтээлийг сонирхогчид олширч 14 насанд нь хүүхдэд өгүүлсэн үлгэрийн гурван боть түүвэр нь хэвлэгдсэн байдаг ажээ. Энэхүү зохиолчийн төрсөн өдрийг дэлхий нийтээр хүүхдийн номын баярын өдөр болгон тэмдэглэх болсон байна.  

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ