“Алдар” спорт хорооны зааланд спортын бүжигчид өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-12 16:19:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 8-нд “Алдар” спорт хорооны байранд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

 

Тэмцээнд Улаанбаатар хотод сургалт явуулж буй бүжгийн спортын клубууд, ЕБС, СӨББ-ын нийт 456 тамирчин 8 насны ангиллын 40 төрөлд ур чадвараа сорин өрсөлдлөө. Монголын бүжгийн спортын шүүгчдийн нийт бүрэлдэхүүн болон ОХУ-ын Буриад улсын Бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын шүүгчийн болзол хангаад буй Александр Зубенко урилгаар ирж ажилласан юм.


Тэмцээний үеэр ОХУ-ын дэд аварга, ОХУ-ын бүжгийн спортын мастер, Эрхүүгийн болон Сибирийн олон удаагийн аварга Илья Белобородов, Виктория Кочкина нар бүжгийн спортын шоу данс төрлийн “Хүн бүр дурлаж болно”, “Анна Каренина”, “Хувь хүний өөрчлөлт” үзүүлбэрүүдээ үзэгч, хөгжөөн дэмжигчдэд сонирхууллаа 

Холбоотой мэдээ