Өмнөговьд 700 гаруй донор байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-06-14 14:51:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 700 гаруй донор бүртгэлтэй байдаг.

Улсын хэмжээнд авлагагүй сайн дурын донорууд цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлж буйн дотор Өмнөговьчууд чухал байр суурийг эзэлж байна.

Түүний нэг жишээ нь тус аймагт бүртгэлтэй 700 гаруй донор байдгаас энэ жил 469 донороос 181,9 литр цусыг сэлбэжээ. Эрдэнэт хүний амийг өөрийн халуун цусаараа аварч чаддаг хүмүүс донорууд юм. Тиймээс шилдэг доноруудаа тус аймгаас шагнаж урамшуулжээ. 35 удаагийн өгөлтөөр 12 литр цусаа өгсөн Л.Тунгалаг "Хүндэт донор" болсон бол 20-оос дээш удаагийн өгөлтөөр цусаа өгсөн Б.Нарандэмбэрэл, Д.Насанбаяр, Ж.Мөнх-Амгалан нар "Ачтан донор" боллоо.

Мөн "Эрэрэнгүй донор"-оор Ц.Мөнхдалай, Л.Үүрийнтуяа, С.Булганхүү, А.Баянмөнх нар, "Донор гэр бүл"-ээр Ц.Мөнхбат, Б.Юнгэрэнноров нарыг шагнасан байна. 

Холбоотой мэдээ