Эрүүл мэндийн салбарынхны гавьяа зүтгэлийг үнэлэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-30 17:43:57

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан 70 гаруй эмч, сувилагч болон спортынхныг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнасныг Шадар сайд, ЭМС-ын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар гардуулж өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ХСҮТ-ийн эмчээр ажиллаж байсан ахмад эмч Д.Нансалмаа, УГТЭ-ийн зөвлөх эмч Х.Оюунцэцэг, мэс заслын тасгийн эмч Г.Баяраа, ГССҮТ-ийн сувилагч Д.Бүжинлхам, УНТЭ-ийн Гастроэнтерлогийн төвийн дарга О.Баярмаа, АӨСҮТ-ийн захирал А.Цогцэцэг, Монголын шатрын холбоо, Хан-Алтай клубын дасгалжуулагч П.Бүжинлхам, Монголын үндэсний бөхийн холбооны Ч.Чулуунбат нар шагнуулсан юм.

Харин Алтангадас одонгоор ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Р.Ганбаатар, Толгой, хүзүүний мэс заслын тасгийн сувилагч Н.Болормаа, ГССҮТийн эмч П.Аззаяа, эмч Г.Бадамгарав, Монголын пара волейболын холбооны ерөнхийлөгч Д.Амаржаргал, “Өргөө” амаржих газрын сувилагч М.Баасанхүү, УБТЗ-ын Төв эмнэлгийн эмч И.Бямбажав, АШУҮИС-ийн НАСС-ийн захирал Г.Ариунтуул, Эм зүй, био анагаахын сургуулийн профессор, багш Д.Энхжаргал, АӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Оюунцэцэг, Чанарын албаны дарга Д.Батцэцэг нар баярынхаа өдөр энгэрээ мялаалаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ