“Сент-Луис” баг Стэнлийн цомыг анх удаа хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-13 16:37:05

МОСКВА. /АиФ/. Сент-Луис” хоккейн баг Үндэсний хоккейн лигийн плей-оффын цувралын 7 дахь тоглолтод Бостонуудыг ялж, түүхэндээ анх удаа Стэнлийн цомыг хүртжээ.  


Тоглолт 4:1 онооны харьцаатайгаар Сент-Луис багийн хожлоор өндөрлөсөн байна. “Сент-Луис” баг өмнө нь 1968, 1969, 1970 онуудад шийдвэрлэх тоглолтод орж байсан хэдий ч “Монреал”-д хоёр удаа, “Бостон”-д нэг удаа ялагдаж байсан аж. 

Холбоотой мэдээ