Хонконгод болсон эсэргүүцлийн жагсаалын талаар байр сууриа илэрхийлэв

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-14 00:05:38

Бээжин /МОНЦАМЭ/. “Хятадын Засгийн газар хүч хэрэглэх явдлыг буруушааж, Засаг захиргааны тусгай бүсийн Засгийн газар асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг дэмжиж байна” гэдгийг Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.

Тэрээр мөн Хонконгод асуудал үүсгээд буй гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тогтолцоог бий болгох хуулийн төсөл нь Олон улсын нийгэмлэгээс Хонконгийн тусгай статуст итгэх итгэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэв.

Хэвлэлийн хурлын үеэр Гөн Шуан “Уг хуулийн төслөөс болоод Хонконгод өрнөж буй хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Хонконгийн хөгжил цэцэглэлтэд хохирол учруулах аливаа үйлдэл нь Хонконгийн ард түмний хүсээгүй зүйл. Соёлт, боловсон засаглалтай ямар ч нийгэм энх тайван, амар амгаланг үгүй хийсэн зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хятадын Засгийн газар хүч хэрэглэх явдлыг буруушааж, Засаг захиргааны тусгай бүсийн Засгийн газар асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг дэмжиж байна” гэдгийг онцлов.  

Тэрээр цааш нь хэлэхдээ “Хонконгийн Засаг захиргааны тэргүүн болон холбогдох удирдлагуудтай хамгийн сүүлийн үеийн үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцсан. Хонконгийн Адмиралит орчимд үүссэн нөхцөл байдал бол энх тайван жагсаал бус зохион байгуулалттай бослого үймээн байсан” гэв.

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ