Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг мягмар гарагт үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-14 18:18:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан ажлын цаг дууссан тул хаалаа.


Чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа ирэх мягмар гарагийн 10.00 цагт үргэлжлүүлэхээр тогтлоо. 


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, "Ажлын цаг дууссан байна. Цөөнхийн зөвлөл төслийн үзэл баримтлалтай холбоотой санал, дүгнэлтээ танилцуулах хүсэлт ирүүлсэн. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлт нь нийгмийн зөвшилцлийн гэрээ болох ёстой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн үг хэлж, байр сууриа илэрхийлэх боломжийг хангах зорилгоор өнөөдрийн чуулганы хуралдааныг хааж байна" гэлээ. 


Ирэх мягмар гарагт үргэлжлүүлэхдээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэх юм.

Холбоотой мэдээ