Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-15 19:36:33


Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Тѳрийн албаны зѳвлѳлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт энэ сарын 14, 15-ны ѳдөр ажиллаж байна.                                               

Ажлын хэсэгт Тѳрийн албаны зѳвлѳлийн ахлах референт  Г.Зоригтбаатар, зөвлөлийн ахлах мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ, зѳвлѳлийн ажилтан Э.Дамдинсүрэн нар багтсан байна. 

Ажлын хэсгийнхэн орон нутаг дахь тѳрийн захиргааны байгууллага, Төрийн албаны салбар зѳвлѳлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгѳх, Тѳрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Тѳрийн албаны тухай хуулийг дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг тѳрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулж буй юм.

Сургалтад тус аймгийн ИТХ, ЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлаг, сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нар, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг нийт 270 орчим төрийн албан хаагч хамрагдаж байна.

Холбоотой мэдээ