“Шинэ хөдөө-Булган” төсөлд энэ жил 2,0 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-16 22:04:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Шинэ хөдөө-Булган” дэд хөтөлбөрийг 2022 он хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ онд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 2,0 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд аймгийн Засаг даргын шийдвэрээр “Шинэ хөдөө-Булган” төслийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын жагсаалтыг баталж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.

Энэ онд 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс герефорд, “Сэлэнгэ” үүлдрийн бух, “Баяд”, “Цагаан уул”  үүлдрийн хуц, “Эрчмийн хар” ухна худалдан авч мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулагчаар ашиглахаар төлөвлөжээ. Мөн газар тариалангийн салбарт усалгааны систем, төмс, хүнсний ногооны тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Бүх суманд хүлэмж,  арьс нэхий элдэх иж бүрэн төхөөрөмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах цэгийг улсын чанартай хэвтээ, босоо тэнхлэгийн автозамын дагуу нийтдээ 280,0 сая төгрөгөөр байгуулах аж.

Холбоотой мэдээ