УЕФА-гийн ерөнхийлөгч асан суллагджээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-06-19 09:51:57

ПАРИС./AFP/. Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ ерөнхийлөгч асан Мишель Платини суллагджээ. Түүнийг 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах газрыг сонгон шалгаруулах үеэр авлига авсан хэрэгт сэжиглэн Францын Нантере хотод мягмар гарагт баривчилсан юм.


Мишель Платиниг Францын хуульч, өмгөөлөгч Уильям Бурдон гэрчийн хувиар дуудсан боловч Авлига, санхүүгийн болон татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд УЕФА-гийн ерөнхийлөгч асныг мэдүүлэг өгөхөөр ирэхэд нь баривчилсан байна.


Хэрэгт татагдсан бусад хүн хэргийг хянан шалгах үйл явцаас гадуур хоорондоо тохиролцохоос сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авсан гэж Платинигийн албан ёсны төлөөлөгч Жан-Кристоф Алькье мэдээлжээ.


Францын алдартай хөлбөмбөгчин асныг сулласныг өмгөөлөгч Бурдон сэтгүүлчдэд мэдээлэв. 

Холбоотой мэдээ