"Алтай цом 2019" пауэрлифтингийн тэмцээн 36 тамирчин оролцож хүч бяраа сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-19 17:22:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар, "Алтай" фитнесс пауэрлифтингийн" холбоо хамтран  "Алтай цом 2019" пауэрлифтингийн тэмцээнийг зохион байгууллаа.                                             

Нийтийн биеийн тамирыг пауэрлифтингийн спортоор дамжуулан хөгжүүлэх, спортын энэ төрлийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг тэмцээнд 7 жинд 36 тамирчин оролцож хүч бяраа сорьсон байна. Тус тэмцээний нэгдүгээр байр эзэлсэн тамирчдыг танилцуулбал, өсвѳрийн -66 кг жинд Баян-Уул сумын тамирчин Б.Энхбаяр, +66 кг жинд "Алтай жем" фитнесс клубын тамирчин Г.Мягмардаш, насанд хүрэгчдийн ангиллын 66 кг жинд  "Алтай жем" фитнесс клубын тамирчин Э.Цог, 74 кг жинд Тѳгрѳг сумын тамирчин Э.Мягмарсүрэн, 83 кг жинд Бигэр сумын тамирчин Э.Баасанжаргал, 93 кг жинд Тѳгрѳг сумын тамирчин Г.Батсайхан, +105 кг жинд Төгрөг сумын тамирчин Б.Лхагва-Очир нар шалгарчээ.

Зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцсон бүх тамирчинд спортын ѳндѳр амжилт хүсэн баяр хүргэсэн юм.

Холбоотой мэдээ