"Их 20"-ийн уулзалт худалдааны хурцадмал байдлыг намжаана хэмээн найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-21 13:02:21

ЖЕНЕВ. /Xinhua/. Ирэх долоо хоногт Японд болох “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт худалдааны хурцадмал байдлыг намжаана хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн орнууд найдаж байна.


Энэ талаар ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азеведо НҮБ-ын сурвалжлагчдын холбооноос Женев хотод зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. "Худалдааны хурцадмал байдал өсөн нэмэгдсэн нь дэлхийн худалдааны өсөлтөд нөлөөлж байна" гэж ДХБ-ын тэргүүн хэлжээ.


Өнгөрсөн 12 дугаар сард Буэнос-Айрес хотноо болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид ДХБ-ын шинэчлэхийг уриалсныг Р.Азеведо дахин сануулсан байна. 

Холбоотой мэдээ