Хотын нийгэм эдийн засгийн судалгааг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-21 13:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нийгэмд өндөр үр өгөөж бүхий төслийг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой Улаанбаатар эдийн засаг-2019” чуулга уулзалт энэ сарын 28-нд “Блю скай” зочид буудалд болно.


Энэхүү чуулга уулзалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар” хөрөнгө оруулалт, менежментийн компани ХХК, ШУА хамтран зохион байгуулах юм.

2015 оноос зохион байгуулсан тус чуулгын энэ жилийн онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үр дүнг олон нийтэд анх удаа нээлттэй танилцуулна.

Мөн илтгэл, хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсгийн хүрээнд  залуусын хот, хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл, хотын хэрэглээ, хотын эдийн засаг гэх сэдвийг авч хэлэлцэх юм.

Түүнчлэн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслийг танилцуулж, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжийн талаар хэлэлцэж, үзэсгэлэн гаргахаар болжээ. 


А.Гэрэлтуяа

Холбоотой мэдээ