Тайванийн нийгэмлэг сүрьеэтэй тэмцэхэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-21 16:19:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Луо Жиао Фан ХӨСҮТ-д энэ сарын 19-20-нд болсон “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд төлөөлөгчдөө ахлан ирж оролцов.


Тэрбээр, Тайвань ДЭМБ-аас 2030 онд сүрьеэг устгах тухай зорилтыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд сүрьеэг хяналтдаа авах, устгах бүхий л төлөвлөгөөг идэвхтэй хэрэгжүүлж байна. 2018 онд Тайваньд сүрьеэгийн халдвар авсан 9754 хүн байсан бол 2002 оноос хойших статистикаас харахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайжирсныг илтгэж байна. Монгол Улс газар нутаг өргөн уудам, хүн ам цөөтэй тул сүрьеэ өвчнийг хяналтдаа авах, урьдчилан сэргийлэх ажил хүн амын нягтшил өндөртэй Тайваньтай харьцуулахад бэрхшээлтэй. Иймд Тайвань 2009 оноос Монгол Улсын сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийн  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр жил бүр 4-6 хүнийг нэгээс гурван сарын хугацаатай сургалтад хамруулж байна. Бид энэ төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Тайвань, Монгол орон сүрьеэгүй улс болохын төлөө хамтран тэмцэнэ" гэв.

 

Тайваниас Монголд суугаа Төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь, Тайвань, Монгол орон сүрьеэ өвчнийг хяналтдаа авах, урьдчилан сэргийлэх талд хамтран ажиллах өргөн орон зай байгаа гэж үздэгээ илэрхийллээ.

Энэ удаагийн хуралд Монгол, Тайвань, БНСУ, БНАСАУ, ОХУ, БНХАУ зэрэг орноос төлөөлөл оролцсон бөгөөд сүрьеэтэй тэмцэхээ илэрхийлсэн юм.  

Холбоотой мэдээ