Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниудыг нэрлэжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-24 13:57:28

ДОХА. /Strait Times/. Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниудын 2019 оны жагсаалтыг “Qatar Airways” компани тэргүүлсэн гэж “Skytrax” цахим хуудас мэдээлжээ.


Qatar Airways” өмнө нь 2011, 2012, 2015, 2017 онд тус тус шилдгээр шалгарч байсан бол өнгөрсөн онд нэгдүгээр байрт шалгарсан “Singapore Airlines” компани жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.


“Skytrax цахим хуудас агаарын тээврийн компаниудын зорчигчдын 21 сая хариултад тулгуурлан энэхүү жагсаалтыг гаргасан бөгөөд эхний 20 байрт АНУ-д төвтэй агаарын тээврийн компани багтаагүй байна.


Энэ оны шилдэг агаарын тээврийн компаниудын эхний 10 байрт:

1. Qatar Airways /Катар/

2. Singapore Airlines  /Сингапур/

3. ANA All Nippon Airways /Япон/

4. Cathay Pacific /Хонконг/

5. Emirates  /Арабын Нэгдсэн Эмират Улс/

6. EVA Air /Тайвань/

7. Hainan Airlines  /БНХАУ/

8. Qantas Airways /Австрали/

9. Lufthansa /Герман/

10. Thai Airways /Тайланд/ компани шалгарчээ

Холбоотой мэдээ