“Адуучин” тэмцээнд 30 орчим малчин оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-24 21:28:57

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн малчдын санаачилгаар “Адуучин” тэмцээн зохион байгуулжээ.

Монгол түмний бахархал, соёлын үнэт өв болсон адууны соёлыг дээдлэн дэлгэрүүлэх, адуу эдлэх уламжлалыг сэргээх зорилготой тус тэмцээнд Ховд аймгийн Буянт, Мянгад сумын малчдын төлөөлөл 30 орчим адуучин залуу оролцов. Тэд ташуур шүүрэх, явган бугуйлдах, морьтой бугуйлдах, эмнэг сургах гэсэн 4 төрлөөр өрсөлдсөн байна. Энэ тэмцээнийг Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт анх удаа зохион байгуулснаараа онцлогтой.

Мөн “Адуучин” тэмцээн нь  морь дээдлэх  монгол ёс, уламжлалаа сэргээх, хөгжүүлэх, улмаар малчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцох боломж, нөхцөлийг бүрдүүлж чадсанаараа чухал ач холбогдолтой байлаа. 

Холбоотой мэдээ