Мексик АНУ-ын хил рүү 15 мянган цэрэг илгээжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-06-25 10:54:49

МЕХИКО. /CNN/. АНУ-Мексикийн хил рүү Үндэсний гвардын 15 мянга орчим цэргээ илгээсэн гэж Мексикийн Батлан хамгаалахын сайд Луис Сандовал даваа гарагт мэдээлжээ.


Мөн Белиз, Гватемал улстай залгаа өмнөд хил дээрээ 2000 цэрэг хэдийнэ байршуулсан гэдгийг Л.Сандовал онцолсон байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулах чиглэлд Мексикийн эрх баригчид илүү их хүчин чармайлт гаргахгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна хэмээн мэдэгдсэнтэй холбоотойгоор Мексикийн тал энэ чиглэлийн үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ.


Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулах 45 хоногийн хугацааг АНУ-ын засаг захиргаа Мексикийн эрх баригчдад зургадугаар сарын 7-нд олгосон билээ. 

Холбоотой мэдээ