Т. Мэй бүрэн эрхээ ирэх сарын 24-нд шилжүүлэхээр төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-26 12:12:50

МОСКВА. /Аиф/. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын шинэ удирдагчийн нэр тодорсны маргааш буюу ирэх 7 дугаар сарын 24-нд залгамж халаагаа шилжүүлэхээр төлөвлөж байна.


Т.Мэйн албан ёсны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Их Британийн хатан II Елизавета Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлтийг хүлээн авч, шинээр сонгогдсон Ерөнхий сайдыг албан тушаалд нь батлах аж. 


Их Британийн Консерватив намын 160 мянган гишүүний дунд санал хураалт явуулсны дараа буюу ирэх сарын 23-нд  шинэ Ерөнхий сайдын нэр тодрох юм.  


Сануулан дурдахад, Консерватив намын дарга болон Их Британийн Засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөө тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон болон одоогийн Гадаад хэргийн сайд Жереми Хант нар өрсөлдөж байгаа юм.  

Холбоотой мэдээ