Ромын пап Хирошима, Нагасаки хотод очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-26 16:08:57

ТОКИО. /Kyodo/. Ромын пап Францис Япон улсад дөрвөн өдрийн айлчлал хийх үеэрээ Хирошима, Нагасаки хотод очиж, атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүстэй уулзана гэж эх сурвалжууд мягмар гарагт мэдээлжээ.


Ромын папын Японд хийх айлчлал ирэх 11 дүгээр сарын 23-нд эхлэх бөгөөд 1981 оны хоёрдугаар сарын II Жон Полын айлчлалаас хойш Ромын пап Японд айлчилж буй анхны тохиолдол болох ажээ.


Францис Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Эзэн хаан Нарүхито нартай уулзаж, Токио хотын “Dome” цэнгэлдэх хүрээлэнд олныг хамарсан арга хэмжээнд оролцоно. 

Холбоотой мэдээ