Биткоины ханш 13 мянган ам.долларт хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-06-26 16:20:11

МОСКВА. /RIA Novosti/. Хамгийн алдартай биткион болох криптовалютын ханш өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш анх удаа 13 мянган ам.долларт хүрч өссөнийг арилжааны мэдээлэл харуулжээ.


Хорь гаруй биржийн дундаж үнийг тодорхойлдаг “CoinMarketCap” цахим хуудсанд мэдээлснээр, криптовалютын ханш 11.6 хувиар өсөж, 12.645 ам.долларт хүрсэн байна. Арилжааны хэмжээгээр хамгийн томд тооцогддог “Binance” бирж дээр 12.660 ам.долларт хүрч, 12 хувиар өссөн бол үүнээс хэдхэн минутын өмнө 13 мянган ам.доллароос давжээ.


Биткоины сүлжээг 2009 оны нэгдүгээр сарын 3-нд гаргажээ. Эхлээд криптовалютыг зөвхөн IT-мэргэжилтнүүд л мэддэг байсан боловч хэдэн жилийн дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж биткоины индекс гаргаж, харин Чикагогийн бирж дээр фьючерс арилжаа явуулж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ