Умард Солонгос АНУ-д заналхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-01 12:11:24

ПХЕНЬЯН. /BBC/. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг дэвэргэнэ гэж Умард Солонгос АНУ-д заналхийлээд, цөмийн хүч ашиглаж болзошгүй тухайгаа мэдэгджээ.

АНУ, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид Вашингтон хотод уулзалт зохион байгуулж байгаатай холбогдуулан Умард Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийсэн байна.

Умард Солонгост хориг арга хэмжээ авах, Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийх, цөмийн зэвсэг зэргээрээ АНУ Умард Солонгост заналхийлж байна гэж тэрбээр мэдэгджээ.

АНУ Солонгосын хойгт асуудал үүсгэж байна гэж мэдэгдэлд буруушаажээ.

Хэрвээ АНУ тусгаар тогтносон улсын эрхээ зөрчвөл Умард Солонгос бүх хүч чадлаа дайчлан, тухайлбал, цөмийн халдлагаараа хэрцгий шийтгэл оноох болно гэж Умард Солонгос мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ