“Алтанбулаг” чөлөөт бүсийн талаар хэлэлцлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-27 16:36:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтанбулагийн Эдийн засгийн чөлөөт бүсэд 100 гаруй компани хөрөнгө оруулсан ч, одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгж л ажиллаж байна.

Алтанбулаг чөлөөт бүсийн тээвэр ложистикийн төвийг хөгжүүлэх талаар өнөөдөр МҮХАҮТ-д болсон уулзалт хэлэлцүүлэг дээр хөндөж байв.

БХБЯ, "Нью урбанизм" ХХК болон "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Оюундарь болон бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр дээрх бүсийн тээвэр ложистикийн төвийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, хууль эрх зүйн уялдаа холбоо сайжруулах, Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг коридор байдлаар зохион байгуулж ажиллуулах талаар хэлэлцэж санал шүүмж өрнүүллээ.

Алтанбулаг чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар 20 гаруй жил ярьж байгаа ч, үйл ажиллагаа нь хангалтгүй, хаана хаанаа ойлгомжгүй байгаа тул цаашид оролцогч талууд нэгдэн энэ талаар нухацтай гаргаж тавих  шаардлагатайг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин онцолж байв. Мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо.

Б.Болд

Холбоотой мэдээ