Албан ёсны арга хэмжээний үеэр Меркелийн бие дахин тавгүйрхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-27 16:51:44

МОСКВА. /RIA Novosti/. Германы Канцлер Ангела Меркелийн бие албан ёсны арга хэмжээний үеэр дахин тавгүйрхсэн тухай телевизийн “N-tv” суваг мэдээлжээ.


Тус сувгаар мэдээлснээр, Меркель ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын хүлээн авалтын арга хэмжээнд оролцож байхдаа дагжиж чичирсэн байна. Түүнд аяга ус уухыг санал болгосон боловч татгалзжээ. Меркелийн бие сайн байгаа, тэрбээр “Их 20”-ийн уулзалтад оролцохоор Япон руу нисэхээр төлөвлөж байна гэж Германы сайд нарын танхим дээрх арга хэмжээний дараа мэдэгдсэн байна.


Меркелийн бие өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Берлинд угтан авах ёслолын үеэр тавгүйрхэж, тэрбээр гэнэт дагжтал чичирч, чичирч байгаагаа намжаахын тулд гарынхаа байрлалыг хэд хэдэн удаа өөрчилж байжээ.


Холбоотой мэдээ