Малайзад 1140 метр урт усан гулгуур нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-28 15:11:53

КУАЛА-ЛУМПУР. /BBC/. Геннисийн номонд бүртгэгдсэн 602 метрийн урттай усан гулгуураас хоёр дахин урт буюу 1140 метр усан гулсуур Малайз улсын "ESCAPE" паркад нээгдэх гэж байна.


Ойролцоогоор арван хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй уг усан гулгуураар гулгахад ойролцоогоор 4 минут зарцуулах ажээ.


Ирэх долдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд нээлтээ хийсний дараа Геннисийн номонд албан ёсоор бүртгүүлэхээр болсон байна.



Холбоотой мэдээ