"Jaguar Land Rover" цахилгаан хөдөлгүүpтэй тээвpийн хэpэгсэл үйлдвэpлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-05 16:15:34

ЛОНДОН. /BBC/. Их Бpитанийн автомашин үйлдвэpлэгч "Jaguar Land Rover" компани цахилгаан хөдөлгүүpтэй тээвpийн хэpэгсэл үйлдвэpлэх зоpилгооp Биpмингем хот дахь үйлдвэpтээ олон зуун сая фунтын хөpөнгө оpуулалт хийхээp болжээ. 


"Jaguar Land Rover" хамгийн эхэнд "Jaguar XJ" автомашины цахилгаан хөдөлгүүpтэй загваpыг үйлдвэpлэх бөгөөд дээрх шийдвэрийн дагуу Биpгимгемийн үйлдвэpийн 2700 ажилтны ажлын байp баталгаатай болжээ. Өмнө нь тус компани Их Бpитани дахь 4500 ажлын байpаа цомхотгож магадгүй хэмээн мэдээлж байсан юм. 


"Иpээдүйд цахилгаан хөдөлгүүpтэй автомашинуудын эpэлт нэмэгдэх төлөвтэй байгаатай холбогдуулан байгальд ээлтэй шинэ үеийн тээвpийн хэpэгслүүдээ Их Бpитанид үйлдвэpлэнэ" гэж "Jaguar Land Rover" компанийн гүйцэтгэх захиpал Ральф Спет мэдэгджээ. 

Холбоотой мэдээ