Жодрелл-Бэнк “ЮНЕСКО”-гийн соёлын өвд бүртгэгдэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНЛОНДОН. /BBC/. Их Британийн хойд нутгийн Вингингтон тосгонд байрладаг Жодрелл-Бэнк одон орон судлалын төвийг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Энэхүү төв нь 1945 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж, сансрын орон зайн өрсөлдөөний үед АНУ болон ОХУ-ын сансрын хөлгийг хянаж байжээ.
Чешир дүүргийн Вингингтон тосгонд байрлах уг төв нь Манчестерийн их сургуулийн нэг хэсэг бөгөөд Ловеллын телескопоор тоноглогдсон юм.
Хүн төрөлхтний хувьд чухал гэж үздэг газруудын жагсаалтад багтах шинэ газруудыг энэ сарын 10 хүртэл үргэлжлэх НҮБ-ын Дэлхийн өвийн хорооны уулзалтын үеэр тодруулах ажээ. Дэлхийн өвд багтсан газруудыг олон улсын гэрээгээр хамгаалдаг журамтай.
Физикч Бернард Ловелл 1945 онд Манчестерийн их сургуульд ирэх үед "Жодрелл-Бэнк" төвд шинжлэх ухааны судалгааг эхлүүлж байжээ. Энэхүү байгууламж нь дэлхий ертөнцийг танин мэдэхийн тулд үзэгдэх гэрлийн оронд радио долгионыг ашигладаг радио одон орон судлалын шинжлэх ухааны эхлэлийг тавьж өгсөн юм.