“Далай ээж” аяны хөгжмийн тоглолтыг поп дива С.Наран хөтөлнө

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-07-09 18:05:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай оронд зохион байгуулж буй “Далай ээж” олон улсын эко соёлын аяны хүрээнд өнөөдөр олон улсын хөгжмийн үдэш тоглолт болох гэж байна.

On^off” продакшны хөгжмийн ордонд болох “Далай ээж” хөгжмийн үдэш тоглолтод манай улсаас МУСТА дуучин С.Наран, МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Дэлгэрмөрөн, хөөмийч Ц.Мөнгөншагай зэрэг дуучид оролцон “Далай ээж” Хөвсгөл нуураа дэлхийн өвд бүртгүүлэх үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн хүргэх гэж байна. Тоглолтод мөн аяны хүрээнд манай улсад ирээд буй АНУ-ын дуучин Ж.Филип Хименз, Австралийн дуучин Жон Рожерс, Пуша, Бэрти Пэйж Клиник зэрэг гадаадын урлагийн бүрэлдэхүүн оролцоно. Тоглолтыг МУСТА дуучин, поп дива С.Наран хөтлөх юм.

Б.Болд

Холбоотой мэдээ